Бүртгэлийн тухай
  • БҮРТГЭЛ
  • Бүртгүүлэх
    Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч зааврын дагуу холбогдох мэдээллээ оруулна. Та хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, мэдээллийг алдаа мадаггүй, үнэн зөв оруулж баталгаажуулахыг анхаарна уу.
  • Нэвтрэх
    Бүртгүүлэгч нь системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
  • Хугацаа
    2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 09:00 цагт нээгдэнэ
  • Санамж
    • Бүртгэлийн хураамж-2000 төгрөг
    • Бүртгүүлэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын сонгосон хичээлээ харгалзан өөрийн хүсэлтээр 3-аас илүүгүй мэргэжил (хөтөлбөрт) зэрэг бүртгүүлж болно.

  • Элсэх эрх олгох
  • Санамж
    • Анагаах ухаан-хүний их эмч, Нүүр ам судлал- шүдний их эмчээс бусад мэргэжлээр (хөтөлбөр) бүртгүүлэгч "Элсэлтийн шалгалт-1" болон "Элсэлтийн шалгалт-2" шалгалтад тооцохоор заасан хичээлийн босго оноог хангасан бол хяналтын тоонд багтаан элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнг олон нийтэд зарласан өдрөөс эхлэн шууд элсүүлж, суралцах эрхийн бичиг олгоно.
    • Анагаах ухаан-хүний их эмч, Нүүр ам судлал-шүдний их эмч мэргэжлээр бүртгүүлэгчдийг онооны дарааллаар жагсаан шалгаруулж, элсэх эрхийг холбоо барьж мэдэгдэнэ. Мөн бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана.
    • Хяналтын тоонд багтсан элсэхийг хүсэгч элсэн суралцах эрхээ баталгаажуулан 150.000 төгрөг төлсөнөөр, цахим бүртгэлийн системээс суралцах эрхийн бичиг авна. Энэ төлбөрийг суралцагчийн 2025-2026 оны сургалтын төлбөрт оруулан тооцож хасна. Эсвэл Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж байгаа элсэлтийн комисст өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж суралцах эрхийн бичгийг авч болно.
    • Хяналтын тоонд багтаагүй элсэхийг хүсэгч элсэлтийн ерөнхий шалгалт нь ижил хичээлээр өгөгдсөн бол орон тоо байгаа өөр мэргэжлээр (хөтөлбөр) шилжин элсэж болно.

  • Таны сонорт
  • Санамж
    Бүртгүүлэгч нь 2023, 2024 оны Боловсролын үнэлгээний төвийн хүчинтэй батламжтай эсвэл 2025 онд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.
  • Санамж
    Улаанбаатар хот дахь Этүгэн их сургуулийн хувьд "Элсэлтийн шалгалт-1" болон "Элсэлтийн шалгалт-2" шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан 2 хичээл тус бүрээр тооцон элсүүлнэ.
    Эрдэнэт салбар сургуулийн хувьд элсэгчдийн хангасан байх босго 430 онооноос багагүй байна.
  • Санамж
    Шилдэг элсэгч:
    • Олон улс, улсын болон аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиадад амжилттай оролцсон элсэгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн мэргэжлээр шууд элсүүлнэ.
    • Гоц авьяастай элсэгч, энхийн үйлсэд онцгой гавьяа байгуулагсад, өөрийгөө сургуулийн элсэлтийн төв комиссын өмнө нотолвол, суралцах бүх үеийн турш, эсхүл тухайн жилд хэдэн хувиар хөнгөлөлт үзүүлэхийг тодорхойлуулан, бүртгүүлэгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ. Гоц авьяас гэдэг ойлголтод ямар нэг хязгаарлалт тавихгүй. (спорт, урлаг, онцгой мэдрэмжүүд гэх мэт)

    Этүгэн бүрэн дунд сургууль төгсөгч: Этүгэн их сургуулийн дэргэдэх бүрэн дунд сургуулийн төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харгалзан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
  • Санамж
    Шилдэг элсэгч болон Этүгэн бүрэн дунд сургуулийн  ангиллаар бүртгүүлэгч нь элсэлтийн шалгалт-1 болон элсэлтийн шалгалт-2 шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгөн босго оноог хангасан байна. Дээрх ангиллуудаар бүртгүүлэгч нь тухайн нөхцөл хангасныг гэрчлэх бичиг баримтын эх хувь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, батламж бичгийг 2025 оны 06 дугаар сарын 23-30-ны хооронд ажлын цагаар хичээлийн I байрны элсэлт, бүртгэлийн хэсэгт авчирч бүртгүүлэн суралцах эрхийн бичгийг олгоно.
  • Санамж
    Суралцах эрхийн бичиг авсан хот болон орон нутгийн элсэгчид 2025 оны 08 дугаар сарын 20-31-нийг дуустал хичээлийн 2-р байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
    1. Иргэний үнэмлэх хуулбарын хамт (ар, өвөр тал нэг нүүрт)
    2. Суралцах эрхийн бичиг
    3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг, хуулбарын хамт)
    4. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо (цахим системээс гаргасан)
    5. 3х4 хэмжээтэй цээж зураг – 3% (сүүлийн 3 сар дотор авхуулсан)
    6. Сургалтын төлбөр төлсөн баримт (Нэгдүгээр дамжааны анхлан элсэгч нь сургуульд бүртгүүлэхээр ирэхдээ тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн байна)
      • Хаан банк MN850005005041043371,
      • Голомт банк MN790015002205116544,
      • Хас банк MN510032005001115493,
      • Худалдаа хөгжлийн банк MN520004002615008055,
      • Капитрон банк MN190030003000001222
    7. Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжаар суралцах бол холбогдох материал, тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хүртэл хувь төлсөн баримт
    8. Бичиг баримтын үнэ (30000 төгрөг)
Бакалаврын бүртгэх хэсэг
- Та Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтруу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн форм бөглөхдөө зөвхөн крилл үсэг ашиглахыг анхаарна уу.