ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болж хөгжих боломж олгодог сургалтын үйлчилгээг бий болгон, үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нээлттэй, судалгааны инноватив их сургууль болон хөгжинө.

АЛСЫН ХАРАА

2030 он гэхэд Азийн шилдэг залуу 100 сургуулийн түвшинд хөгжиж, дараагийн 50 жилд Дэлхийн шилдэг 100 сургуулийн түвшинд өрсөлдөнө.

Card image cap
Доктор, магистр

Бүртгэл:
Эхлэх огноо: 2025.06.16
Дуусах огноо: 2025.09.19

Бүртгэл хаалттай
Card image cap
Бакалавр, дэд бакалавр (ЕБС төгсөгчид)

Бүртгэл:
Эхлэх огноо: 2025.05.09
Дуусах огноо: 2025.07.07

Card image cap
Орой, эчнээ, цахим

Бүртгэл:
Эхлэх огноо: 2025.06.16
Дуусах огноо: 2025.09.19

Бүртгэл хаалттай
Card image cap
Мэргэжлийн боловсролын сургууль

Бүртгэл:
Эхлэх огноо: 2025.06.08
Дуусах огноо: 2025.08.28

Бүртгүүлэх

Нэг. АВЪЯАСТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО.

1.1 ЭЕШ-ЫН ЖАГСААЛТАНД МЭРГЭЖЛИЙН БҮЛЭГТЭЭ УБ ХОТ БОЛОН АЙМАГТАА ТЭРГҮҮЛЭГЧДЭД ТУХАЙН ЖИЛИЙН БОЛОН СУРАЛЦАХ БҮХ ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО.

  • Тухайн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
    1-5 байрт жагссан, эсвэл 760-800 оноо авсан бол* 100%
    6-10 байрт жагссан, эсвэл 720-759 оноо авсан бол 50%
    11-15 байрт жагссан, эсвэл 700-719 оноо авсан бол 25%
    16-20 байрт жагссан, эсвэл 650-699 оноо авсан бол 15%
  • *100% тэтгэлэг хүртэгсэд 3.2-оос дээш голч дүнтэй суралцсан бол төгсөтлөө 100% тэтгэлэгтэй суралцана.

1.2 ОЛИМПИАДЫН АМЖИЛТЫГ ТЭТГЭНЭ

Олон улс, улсын болон аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиадад амжилттай оролцсон элсэгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн мэргэжлээр шууд элсүүлнэ.
Олон улс, улсын олимпиадад гаргасан амжилтаас хамаарч тухайн жилийн болон суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

1 байр:** 100%
2-5 байр:** 70%
6-10 байр: 50%
11-15 байр: 30%

**Олимпиадад 1-5 байр эзлэгсэд голч дүн 3.2-оос дээш суралцвал тэтгэлгийг төгстөл нь үргэлжлүүлэн олгоно.
Аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиад, Этүгэн их сургуулийн уламжлалт олимпиад, сорилгод үзүүлсэн амжилтаас хамаарч эхний жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

1 байр: 50%
2-5 байр: 30%
6-10 байр: 20%
11-15 байр: 10%


1.3 Гоц авьяастай элсэгч, энхийн үйлсэд онцгой гавьяа байгуулагсад, өөрийгөө сургуулийн элсэлтийн төв комиссын өмнө нотолвол, суралцах бүх үеийн турш, эсхүл тухайн жилд хэдэн хувиар хөнгөлөлт үзүүлэхийг тодорхойлуулан суралцаж болно. Гоц авьяас гэдэг ойлголтод ямар нэг хязгаарлалт тавихгүй. (спорт, урлаг, онцгой мэдрэмжүүд гэх мэт)

Хоёр: Монгол Улсын Засгийн Газрын сургалтын төлбөрийн тэтгэлэг

1. Био-Анагаах ухаан, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Программ хангамжийн инженер, Цахилгаан хангамжийн инженер тэргүүлэх мэргэжилд элсэн суралцаж буй суралцагчдын элсэлтийн шалгалт I хичээл 600 онооноос дээш, голч дүн 3.0-аас дээш бол сургалтын төлбөрийн 100% -ийн тэтгэлэг олгоно.
2. Сувилагч мэргэжлээр элсэн суралцаж буй суралцагчдын элсэлтийн шалгалт I хичээл 501 онооноос дээш, голч дүн 2.8-3.0 бол 70%, 3.0-аас дээш бол 100%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
3. Багш, бага боловсрол, багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр элсэн суралцаж буй суралцагчдын элсэлтийн шалгалт I хичээл 520 онооноос дээш, голч дүн 2.8-аас дээш бол сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
4. Монгол улсын иргэн байх, элсэлтийн журмын дагуу элссэн, эрэлттэй болон тэргүүлэх хөтөлбөр, суралцах хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байх, суралцагч суралцаж төгсөөд хөдөө орон нутагт 3-аас доошгүй, эсвэл нийслэлд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаар тэтгэлэг баталгаажна.

Гурав. БАКАЛАВР+МАГИСТР НЭГДМЭЛ ХӨТӨЛБӨР

• Бакалаврын түвшний суралцагч сургуулийн тогтоосон шаардлагыг хангасан тохиолдолд төгсөх дамжаанд магистрын хөтөлбөрийн 15 хүртэлх багц цагийн хичээлийг нэмэлтээр судалж болно. Амжилттай судалсан хичээлийг магистрын хөтөлбөрт дүйцүүлэн тооцно.
• Суралцах хугацаа: 4 (Бакалавр) + 1 (Магистр), 5 (Бакалавр) +1 (Магистр), 6 (Бакалавр) +1 (Магистр)

Дөрөв. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТГҮЙГЭЭР БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ ЭЛСҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОНО.

Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2024 оны А/143 тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.4 дахь заалтын шалгуурыг хангасан иргэнээс элсэлтийн ерөнхий шалгалт шаардахгүйгээр бичиг баримтыг үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ.. Үүнд:
    1. Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн
    2. Дээд боловсролын тухай хуулийн 18.2-д заасан сургуулийн төгсөгч
    3. Элсэн суралцах мэргэжлийн чиглэл (хөтөлбөр)-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн
    4. Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн
    5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт
    6. Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн

Тав. ХАМТАРСАН БОЛОН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

1. БНСУ-ын Намсөүл сургуулийн хамтарсан хөтөлбөр: (Суралцах хугацаа 2+1+2)
         • Этүгэн их сургуульд I, II дамжаанд 2 жил суралцах
         • Хэлний бэлтгэлд 1 жил суралцах
         • Намсөүл сургуульд III, IY дамжаанд 2 жил суралцах
     1.1. Мэргэжлийн чиглэл
         • Программ хангамж
         • Big Data
         • VR технологи
         • Хөдөлгөөн засал
     1.2. Этүгэн их сургуульд 2 жил 65 багц цагийг судлах бөгөөд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, солонгос хэлний анхан шатны сургалтад амжилттай суралцсан тохиолдолд Намсөүл сургуулийн хэлний бэлтгэлд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй 1 жил суралцана.
    1.3. Хэлний бэлтгэлийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын түвшин (TOPIK) 4-өөс дээш өгсөн тохиолдолд үндсэн мэргэжлийн III дамжааны 1 дүгээр улиралд элсэн суралцахад хэлний онооны 1,000,000 воны тэтгэлэг, сургалтын төлбөрөөс 40 хувийн тэтгэлэг олгоно.
    1.4. Голч дүнгээс хамаарсан III дамжааны 2 дугаар улирал, IV дамжааны нэг жилийн сургалтын төлбөрийн дараах тэтгэлэг олгоно.
         • 4.0-с дээш голч дүн, сургалтын төлбөрийн 40%
         • 3.5-3.99 голч дүн, сургалтын төлбөрийн 35%
         • 3.0-3.49 голч дүн, сургалтын төлбөрийн 30%
     1.5. Хамтарсан хөтөлбөрөөр суралцсанаар Этүгэн их сургууль, Намсөүл сургуулийн хос дипломтой төгсөнө.
2. Оюутны солилцооны хөтөлбөр
     2.1. БНСУ-ын Kyungwoon, Handong Global их сургуульд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) 3-аас дээш түвшин хангасан суралцагчид нэг улирал очиж суралцаад, Этүгэн их сургуульд багц цаг дүйцүүлэн үргэлжлүүлэн суралцана. Байр, хоол хэрэглээний зардлаа хувь хүн хариуцна.
     2.2. Kyungwoon University
         • Сувилахуй
         • Хөдөлгөөн засал
         • Нүүр ам судлал
         • Био-Анагаах ухаан
     2.3. Handong Global University
     • Бизнесийн удирдлага
     • Нягтлан бодох бүртгэл
     • Маркетинг
     • Аялал жуулчлал

Зургаа. ХОС, ХАВСАРГА ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ БОЛОМЖ

• Этүгэн их сургуульд элссэн оюутан нь үндсэн мэргэжлээр суралцах хугацаанд “Хавсарга болон хос хөтөлбөр”-өөс багц цагийг сонгон суралцаж болно. “Хавсарга хөтөлбөр” нь нийт 15 ба түүнээс дээш багц цаг (мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл) сонгон судалснаар нэмэлт ур чадвар эзэмшсэн гэрчилгээг олгоно. “Хос мэргэжил”-ийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна 2 дахь суралцах гэж буй хөтөлбөрөөс мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн 30 ба түүнээс дээш багц цагийг нэмж судалснаар мэргэжлийн дипломтой төгсөнө. /Хос, хавсарга хөтөлбөрөөр суралцах хөтөлбөрийг элсэлтийн журмаас харна уу./