Бүртгэлийн тухай
  • БҮРТГЭЛ
  • Бүртгүүлэх
    Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэх мэдээлэл болон шаардлагатай бусад мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулж системд нэвтрэх эрх авна. Нэвтрэх мэдээлэл нь Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээс бүрдсэн байна. Бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл болон шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулахыг анхаарна уу.
  • Нэвтрэх
    Бүртгүүлэгч нь системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
  • Хугацаа
    Бүртгэлийг орон даяар 24 цагийн турш цахимаар 2020 оны 06 дугаар сарын 16-ны 16:00 цагт нээж 07 дугаар сарын 06-ны 18:00 цагт хаана.
    (элсэлтийн комиссын шийдвэрээр хаагдах хугацаа өөрчлөгдөж болно)
  • Санамж
    Хэдэн ч бүрэлдэхүүн сургуульд бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамжгүй.

  • Элсэх эрх олгох
  • Санамж
    Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Мөн элсэлт, бүртгэлийн мэргэжилтэнгүүд утсаар холбогдоно. 2020 оны 07 дугаар сарын 07-нд элсэлийн веб болон www.etugen.edu.mn хуудсанд онооны жагсаалтыг байршуулна. (элсэлтийн комиссын шийдвэрээр хугацаа өөрчлөгдөж болно)
    Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 24 цагийн дотор бүрэн дунд боловсролын гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (ЭЕШ) бичгийг Элсэлт, бүртгэлийн хэсэгт авчирч бүртгүүлэн суралцах эрхийн бичгийг авч суралцах эрхээ баталгаажуулна.
    Хяналтын тоонд багтсан хөдөө орон нутгаас элсэгч 2 багц цагийн төлбөрийг цахимаар төлж, элсэх эрхээ баталгаажуулна. Тус төлбөрийг суралцагчийн сургалтын төлбөрт тооцно.

  • Таны сонорт
  • Санамж
    Бүртгүүлэгч нь БҮТ-ийн хүчинтэй батламжтай (2018,2019), эсвэл 2020 онд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлсэн байна.
  • Санамж
    Тооцох "Суурь" болон "Дагалдах" шалгалтын оноо Этүгэн их сургуулийн Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр 410, 400 онооноос багагүй, Эрдэнэт салбар сургуулийн хувьд БСШУСЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго 400 онооноос багагүй байна. Суурь шалгалтад тооцуулсан хичээлийн оноог дагалдах шалгалтад давхар тооцуулахгүй.
  • Санамж
    Шилдэг элсэгч: (сүүлийн 2 жил дотор дараах шаардлагыг хангаж байвал) БСШУСЯ-аас тогтоосон олон улсын олимпиадад оролцож 1-ээс 5-р байр эзэлсэн, улсын олимпиадад оролцож заасан нөхцлийг хангасан бүртгүүлэгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ. Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс 5 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулан гэрээ байгуулж элсүүлж болно. (Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан). Этүгэн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч: Этүгэн их сургуулийн дэргэдэх бүрэн дунд сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгч, онооны босго хангасан бол шууд элсүүлнэ.
    Этүгэн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч: Этүгэн их сургуулийн дэргэдэх бүрэн дунд сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгч, онооны босго хангасан бол шууд элсүүлнэ.
  • Санамж
    Шилдэг элсэгч болон Этүгэн бүрэн дунд сургуулийн ангиллаар бүртгүүлэгч нь элсэхийг хүсч буй бүрэлдэхүүн сургуулийн суурь болон дагалдах шатанд тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгсөн байх БСШУСЯ-аас тавих ЭЕШ-ын босго оноог хангасан байна. Дээрх ангиллуудаар бүртгүүлэгч нь тухайн нөхцөл хангасныг гэрчлэх бичиг баримтын эх хувь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, батламж бичгийг 2020 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 10-ны хооронд ажлын цагаар Элсэлт, бүртгэлийн хэсэгт авчирч бүртгүүлэн элсэх эрхээ баталгаажуулна.
  • Санамж
    Элсэх эрхээ баталгаажуулсан элсэгч нь журамд заасан бичиг баримтыг бүрдүүлэн 2020 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 27-ны хооронд ажлын цагаар Элсэлт, бүртгэлийн хэсэгт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Шинээр элсэгч нь намар бүртгүүлэхдээ суралцах гэрээ байгуулахын өмнө цахим гэрээ, цахим анкетийг элсэлтийн веб хуудсанд нэвтэрч бөглөхийг анхаарна уу.
Бакалаврын бүртгэх хэсэг
- Та Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтруу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн форм бөглөхдөө зөвхөн крилл үсэг ашиглахыг анхаарна уу.