Бүртгэлийн тухай
  • БҮРТГЭЛ
  • Бүртгүүлэх
    Бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэх мэдээлэл болон шаардлагатай бусад мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулж системд нэвтрэх эрх авна. Нэвтрэх мэдээлэл нь Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээс бүрдсэн байна. Бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл болон шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулахыг анхаарна уу.
  • Нэвтрэх
    Бүртгүүлэгч нь системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
  • Хугацаа
    Бүртгэлийг орон даяар 24 цагийн турш цахимаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны 09:00 цагт нээж 06 дугаар сарын 28-ны 18:00 цагт хаана.
    (элсэлтийн комиссын шийдвэрээр хаагдах хугацаа өөрчлөгдөж болно)
  • Санамж
    • Бүртгэлийн хураамжгүй.
    • Бүртгүүлэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын сонгосон хичээлээ харгалзан өөрийн хүсэлтээр 5-с илүүгүй мэргэжил (хөтөлбөрт) зэрэг бүртгүүлж болно.

  • Элсэх эрх олгох
  • Санамж
    • Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-хүний их эмч, Нүүр ам судлал- шүдний их эмчээс бусад мэргэжлээр (хөтөлбөр) элсэхийг хүсэгч олон сонголттой хичээлийн аль нэгээр босго оноог хангасан бол хяналтын тоонд багтаан 06 сарын 27-ноос шууд элсүүлж (утсаар холбогдон), суралцах эрхийн бичиг олгоно.
    • Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-хүний их эмч, Нүүр ам судлал- шүдний их эмч мэргэжлээр элсэхийг хүсэгчдийг ЭЕШ-ийн нэгдсэн дүн олон нийтэд зарласан өдрөөс 7 хоногт багтаан онооны дарааллаар жагсаан шалгаруулж, холбоо барьж мэдэгдэнэ. Мөн бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана.
    • Бүртгүүлэгч хяналтын тоонд багтан элсэн суралцах эрх олгогдсоноос хойш 24 цагийн дотор бүрэн дунд боловсролын гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (ЭЕШ) бичгийг хичээлийн I байрны элсэлтийн бүртгэлийн хэсэгт авчирч бүртгүүлэн суралцах эрхийн бичгийг авч баталгаажуулна.
    • Хяналтын тоонд багтсан орон нутгаас цахимаар бүртгүүлсэн элсэгч элсэн суралцахаа баталгаа болгон 130.000 төгрөгийн төлбөрийг урьдчилан төлж итгэмжлэгдсэн төлөөний хүнээр дамжуулан суралцах эрхийн бичиг авахыг зөвшөөрнө. Энэ төлбөрийг суралцагчийн 2022-2023 оны сургалтын төлбөрт оруулан тооцож хасна.

  • Таны сонорт
  • Санамж
    Бүртгүүлэгч нь БҮТ-ийн хүчинтэй батламжтай (2020,2021), эсвэл 2022 онд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлсэн байна.
  • Санамж
    Тооцох "Суурь" болон "Дагалдах" шалгалтын оноо Этүгэн их сургуулийн Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр 480 онооноос багагүй, Эрдэнэт салбар сургуулийн хувьд БСШУСЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго 410 онооноос багагүй байна. Суурь шалгалтад тооцуулсан хичээлийн оноог дагалдах шалгалтад давхар тооцуулахгүй.
    Дипломын хөтөлбөрт элсэлтийн ерөнхий шалгалтанд сонгосон хичээл бүрт 400 болон түүнээс дээш оноо авсан элсэхийг хүсэгчдийг босго оноог хангасан гэж үзэж бүртгэнэ.
  • Санамж
    Шилдэг элсэгч:
    • Олон улс, улсын болон аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиадад амжилттай оролцсон элсэгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн мэргэжлээр шууд элсүүлнэ.
    • Гоц авьяастай элсэгч, энхийн үйлсэд онцгой гавьяа байгуулагсад, өөрийгөө сургуулийн элсэлтийн төв комиссын өмнө нотолвол, суралцах бүх үеийн турш, эсхүл тухайн жилд хэдэн хувиар хөнгөлөлт үзүүлэхийг тодорхойлуулан, бүртгүүлэгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ. Гоц авьяас гэдэг ойлголтод ямар нэг хязгаарлалт тавихгүй. (спорт, урлаг, онцгой мэдрэмжүүд гэх мэт)

    Этүгэн бүрэн дунд сургууль төгсөгч: Этүгэн их сургуулийн дэргэдэх бүрэн дунд сургуулийн төгсөгчийг суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгч, онооны босго хангасан бол шууд элсүүлнэ.
  • Санамж
    Шилдэг элсэгч болон Этүгэн бүрэн дунд сургуулийн ангиллаар бүртгүүлэгч нь суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгөн босго оноог хангасан байна. Дээрх ангиллуудаар бүртгүүлэгч нь тухайн нөхцөл хангасныг гэрчлэх бичиг баримтын эх хувь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, батламж бичгийг 2022 оны 06 дугаар сарын 27- 07 сарын 05-ны хооронд ажлын цагаар хичээлийн I байрны элсэлт, бүртгэлийн хэсэгт авчирч бүртгүүлэн суралцах эрхийг баталгаажуулна.
  • Санамж
    Суралцах эрхийн бичиг авсан хот болон орон нутгийн элсэгчид журамд зааснаар сургалтын төлбөрийг төлж, бичиг баримтыг бүрдүүлэн 2022 оны 08 дугаар сарын 19-31-ний хооронд ажлын цагаар хичээлийн II байрны элсэлт, бүртгэлийн хэсэгт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Бакалаврын бүртгэх хэсэг
- Та Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтруу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн форм бөглөхдөө зөвхөн крилл үсэг ашиглахыг анхаарна уу.